БНХАУ-н Жилин хотод өчигдөр буюу 5-р сарын 21 өдрөөс эхлэн хөл хориог тогтоож эхэллээ. Ингэснээр эхний ээлжинд гоо сайхны газар, үсчний газар, саун массажны газар болох хүмүүс ихээр цуглаж болзошгүй газруудыг хаасан байна. Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын албаны дарга "Жилин хотод хөл хориог чангатган сэргийлэх эхний алхам, Цаашид хотруу орж гарч буй хүмүүсийг болон хот дотор вирус тархахаас сэргийлж маш хатуу чанга хяналтыг тогтооно" гэж хэлэв.
Жилин хотод одоогийн байдлаар 98 хүн шинэ коронавирусээр өвдсөн бол 92 хүн эдгэрч 1 хүн нас бараад байгаа юм байна.
Эх сурвалж: Жилин хотын эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээлэл