КОВИД-19 ТУССАН ИРГЭДИЙГ ЭМЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА ДУНДАЖААР 30 ХОНОГ ҮРГЭУЖИЛЖ БАЙНА

2020-05-27  

 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

 "Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хойш 8,000 орчим хүнд тандалт судалгаа хийж, шинжилгээ авсан. Тандалт судалгааны ажлаас гадна иргэдийг тусгаарлахын өмнөх ангилан ялгалт хийх ажлыг долоон баг хариуцан ажиллаж байгаа. Нийт 287 сэжигтэй тохиолдлыг шинжилсэн бөгөөд бүх тохиолдолд онош үгүйсгэгдсэн.

Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 86.4 хувь ОХУ-аас бусад тохиолдол гадаадын есөн орноос орж иржээ.

Эдгэж гарсан 43 хүн дараагийн танпалт сугалдаанд хамрагдаж Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна. Эдгэрсэн хүмүүс 10-55 хоногийн эмчилгээ хийлгэсэн. 43 хүний 28 нь одоогоор сувилалд, 4 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105  хүн тусгаарлагдаад байна.

ХӨСҮТ-ийн клиникийн тасагт зургаан баг ажиллах бөгөөд нэг  баг нь таван хүнтэй. Одоогийн  байдлаар 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд ХӨСҮТ  дээр ажиллаж байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20 гаруй хүн цаг наргүй ажиллан шинжилгээ авч байна.

Өнөө өглөө ирсэн 340 зорчигчоос 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Зорчигчдын ихэнхи нь оюутан залуучууд бөгөөд манайд хэвтсэн 40 иргэний 27 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй"  байна..  

           А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?