Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 100,000-ын босгыг давлаа. Энэ нь ердөө дөрвөн сарын дотор хүрсэн тоо. Халдварын батлагдсан тоо нь 1.7 саяд орлоо. АНУ-гийн 50 хувь орчим нь хэрвээ Covid-19 өвчний эсрэг вакцин гарвал хамрагдана гэж мэдүүлж байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүнтэй ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд өрсөлдөх Жо Байден нарын хооронд амны хаалт зүүх, зүүхгүй талаар маргаан өрнөж байна.
Өчигдөр АНУ-ын халдварт өвчин судлалын хамгийн том мэргэжилтэн гэгддэг, доктор Энтони Фаучи амны хаалт зүүх нь цар тахлын үед иргэний үүргээ биелүүлж байгаа хүний таних тэмдэг юм гэж ярьсан байна.