Хэрвээ вакцин гаргаж авах туршилтын ажлыг болгоомжтой хийхгүй бол Корона вирусээс ч ноцтой тахал үүсэж болзошгүй

2020-05-29  

Covid19 вакцин гаргаж авах үйл явц ямар төвшинд явж байна вэ?

Өнгөрсөн жил анхны тохиолдол нь бүртгэгдсэн коронавирусын тархалт өдгөө 5 сарын байдлаар 5.8 сая хүн өвчилсөн 359,000 хүн нас барсан байдалтай байна. Дэлхийн ихэнх хэсэг хөл хорионд орсон энэ цаг үед бидний ганц итгэл найдвар коронавирусын эсрэг вакцин гаргаж авахад чиглэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрд нийт дээ 70 гаруй судлаач, эрдэмтэн вакцин гаргаж авах ажилдаа шамдсан байгаа аж.  

Вирусийг бүрэн дарах вакциныг гаргаж авахад дахиад нэг жил шаардлагатай гэх ба судлаачид эмийн болон эмийн бус аргаар уг тахалтай тэмцэх гэж олон туршилт, судалгааг хийж байна. Түүнийгээ ч дагуу олон олон шинэ эм, оношилгооны арга, эмчилгээний арга зүйг олж нээж дахиад ижил төрлийн тахал гарахад урьдчилан сэргийлэх бүрэн дархлаатай болж байгаа юм.  

 Аливаа өвчинд вакцин гаргаж авахад дунджаар нэлээд хэдэн жил шаардлагатай байдаг бол коронавирусын эсрэг вакциныг хэдхэн сарын дотор гаргаж авахыг хичээн ажиллаж байгаагаа судлаачид хэлжээ. Ихэнх экспертүүдийн үзэж буйгаар 2021 оны дунд гэхэд вакцин бэлэн болно гэнэ. 

Вакцины тухай яригдаж буй асуудлууд:

  1. Хэрвээ туршилтын ажлыг болгоомжтой хийхгүй бол Корона вирусээс ч ноцтой тахалтай учирч болзошгүй 

  2.  Вакцин гаргаж авлаа гэхэд дараагаар нь дэлхийн бүх хүнийг хамруулах асар их хэмжээгээр үйлдвэрлэх арга замыг олох хэрэгтэй 

  3. Олон жилийн турш өвчний вакцин гаргаж авахад гол вирусийг нь ашигласаар ирсэн. Харин коронавирусын хувьд уг төрөлдөө шинэ учир вакециныг нь гаргаж авахын тулд Оксфордын их сургууль генетикийн кодын жижиг хэсгүүдийг шимпанзегаар халдварладаг хоргүй вирусд оруулж үзсэн байна. 

  4. Бусад бүлгүүд генетикийн түүхий кодын хэсгийг ашиглаж байгаа бөгөөд ДНХ эсвэл РНХ-ийг аль нэгээс хамааран бие махбодод вирус орсон тохиолдолд дархлааны систем өөрөө тэмцэж сурах арга замыг бий болгохыг хичээж байгаа гэнэ. 

  5. Нэгэнт вакцин гарсан тохиолдолд бүх насны бүх хүнд үйлчлэх үү гэвэл хараахан эргэлзээтэй бөгөөд хөгшин хүмүүсийн дархлааны систем сул байдаг тул вакцины үр нөлөөлөл сул байх боломжтой. 

  6. Вакцин хийгдэж эхлэх үед хамгийн түрүүнд өвчтөнүүдтэй байнгын харилцаанд орж байдаг эмнэлгийн ажилтнуудад хийх бөгөөд дараагаар нь өвчинд хамгийн эмзэг байгаа бүлэн болох өндөр настнуудад хийх юм. 

​Эх сурвалж: BBC News

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?