Өнөөдрийн байдлаар 71 хүн эдгэрээд байна

2020-06-06  

Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд 2020 оны 6 дугаар сарын 6-ны 11 цагийн байдлаар хилээр орж ирсэн 193 хүн коронавирусний халдвартай нь батлагдсанаас 71 хүн эдгэрээд байгаа бөгөөд 122 хүн эмчийн хяналт дор бүрэн тусгаарлалтанд байна. 

Тэднээс 108 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний бие хүндэвтэр байгаа аж. Энэ хүмүүсийн дотор 8-16 насны 1 хүүхэд байгаа бол жирэмсэн 3 эмэгтэй байна. Мөн элэгний хавдартай, чихрийн шижин өвчтэй тус бүр нэг хүн эмчлүүлж байгаа аж. 

Хамгийн сүүлд хийсэн коронавирусний халдварын шинжилгээнд 255 хүн хамрагдсанаас 253 хүнд сөрөг буюу илрээгүй байна. Харин 2-оос нь эерэг буюу коронавирусний халдвар илэрлээ. Алтанбулаг боомтоор өнгөрсөн сарын 28-нд эх орондоо ирсэн энэ 2 оюутнаас 10 хоногийн дараа давтан шинжилгээгээр ийнхүү илэрсэн байна. ОХУ-аас ирсэн 22 настай оюутнаас тавдугаар сарын 13-нд хийсэн анхны шинжилгээгээр коронавирус илэрсэн бөгөөд 23 хоногийн дараа тэр эдгэрч дараагийн шатандаа шилжиж байгаа юм.      

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?