КОРОНАВИРУСЫН ХАЛВДВАРЫН ТОО ДЭЛХИЙ ДАХИНД ХУРДАЦТАЙ НЭМЭГДЭЖ БАЙНА.

2020-06-07  

 Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар хурдтай нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын турш нэг өдөрт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 100,000 хүрдэггүй байсан юм.

 

 

Гэтэл тавдугаар сарын 21-нээс хойш тавхан өдөрт 100,000-аас бага тооны тохиолдол дэлхий даяар нэмэгдэж, бусад өдрүүдэд 100,000-ыг давсан байна.

Зургаадугаар сарын 3-ны өдөр нийт 130,400 шинэ тохиолдол нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлт болжээ.

Нэг талаас энэ нь оношилгооны тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөө талаас дэлхийн олон оронд оношилгоо хангалттай хийгдэхгүй байгаа тул бодитой тоо үүнээс ч өндөр байх магадлалтай.

Сүүлийн үед АНУ, Их Британи, Итали, Испани, Франц зэрэг улсуудад шинээр нэмэгдсэн халдварын тоо буурах хандлагатай байна. Харин Өмнөд Америк, Ойрх Дорнод, Африкийн орнууд болон Энэтхэгт хурдтай нэмэгджээ.

Тухайлбал Ливи, Ирак, Уганда, Мозамбик, Хайти улсуудад өдөрт илэрдэг шинэ халдварын тохиолдол долоо хоног тутамд хоёр дахин, Бразил, Энэтхэг, Чили, Колумби, Өмнөд Африкт хоёр долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байна.

Цар тахлын оргил үеийг өнгөрөөсөн гэгдэж байгаа Хятад, Өмнөд Солонгос, Герман улсуудад халдварын хоёр дахь давалгаа эхлэх аюул заналхийлж байна.

 

 

    А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?