Өнөөдөр өдөр эрүүл мэндийн яамнаас Ковид-19 талаарх ээлжит мэдэгдэлээ хийлээ. ХӨСҮТ-ын дарга Д.Нямхүү мэдээлэлснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдээд байгаа тохиолдолд 193 байна. Зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 216 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн шижигтэй тохиолдол илэрсэнгүй.
Одоогийн байдлаар тусгаарлах байранд байсан 185 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан. Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан/
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.