Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор улаан бурхан ихсэх болов

2020-06-07  

НҮБ-ын Хүүхдийн төлөөх сангаас дэлхий дээрх 37 орны 117 сая хүүхэд цар тахлын улмаас цагтаа вакцинжуулж чадахгүй байна гэжээ. ММR (улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ)-ийн вакцин идэвхжээгүй Европын ихэнх улсуудад улаан бурханы дэлгэрэлт ихээр тархаж байна. Их Британид улаан бурханы эсрэг 2 удаагийн вакцин бүх хүүхдэд үнэгүй боловч, ДЭМБ-аас 95 хувь нь эхний дархлаажуултандаа, зөвхөн 87.4% нь хоёр дах дархлаажуулалтандаа хамрагдсан байна гэв. Улаан бурхан нь маш аюултай өвчин ба хамрагдаж чадахгүй хүүхдүүдийн хэмжээ нь бага зэрэг буурахад л үхлийн аюулд хүргэх өвчин юм. 

ДЭМБ-аас коронавирусын тархалт ихэсвэл дархлаажуулалтын төвүүдээ түр зогсоох чиглэл өгсөн ба улаан бурханы тархалт аль хэдийн өргөн тархсан 24 улсад түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд: Бангладеш, Бразил, Боловиа, Камбод, Чад, Чили, Колумб, БН Доминик улс, Конго, Утопи, Гондурас, Казахстан, Киргизстан, Леван, Малдив, Мексик, Нэпал, Нигер, Парага, Сомал, Өмнөд Судан, Украйн, Үзбэкистан оржээ. 

НҮБ-ын Хүүхдийн төлөөх сангийн мэдээллэснээр “Хэрэв вакцинжуулалтын аянг зогсоох шийдвэр удаан үргэлжлэх юм бол засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг олж илрүүлэн зайлшгүй хамруулах ёстой” хэмээн зөвлөжээ. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?