Энэ жил хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас эхлэн хүүхдүүдээ авч эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 24 хүүхдийн зуслан ажиллана. Өнгөрсөн онд нийт 20 хүүхдийн зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраасан байна. Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх шаардлагатай юм. Хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлвэл хүчингүйд тооцно. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай юм байна.
Х.АЯЛГУУ