БНСУ КОРОНАВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭ, ВАКЦИНАА САРМАГЧИН ДЭЭР ТУРШИНА

2020-06-17  

  БНСУ шинэ коронавирусийн вакцин, эмчилгээг энэ сард сармагчинд туршина гэж тус улсын Шинжлэх ухааны яам өнөөдөр мэдээллээ.

Шинжлэх ухааны яам хэд хэдэн судалгааны хүрээлэн, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, их сургуулийг сонгож, “COVID-19”-ийн эмчилгээ, вакцин гарган авахад дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ сард хоёр эмчилгээний арга зүй, нэг вакциныг сармагчнууд дээр турших ажээ.

“COVID-19”-ийн эмчилгээ, вакцины эмнэлзүйн туршилтыг явуулахаас өмнө амьтад дээр туршихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь зөвлөсөн юм.

Ташрамд дурдахад, БНСУ-д мягмар гарагт халдварын 43 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 12198-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар тэдгээр тохиолдлын 10774 нь бүрэн эдгэрч, 279 нь нас барсан байна. Тус улсад нэгдүгээр сарын 3-наас хойш 1132823 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. 

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/228746

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?