Д.НЯМХҮҮ: НЭГ ЭМЭГТЭЙ ХӨСҮТ-ИЙН ТУСГАЙ ТӨРӨХ ТАСАГТ АМАРЖИНА

2020-06-26  

Өчигдөр улсын хэмжээнд 3 лабораторид 171 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнд коронавирус илэрч, 1 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байгааг тус төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, ХӨСҮТ-д 43 хоног эмчлүүлсэн ОХУ-ын цэргийн сургуулийн 1 оюутан эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна.

Ингэснээр манай улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 219, үүнээс эдгэрсэн хүний тоо 170 боллоо.

Өчигдрийн шинжилгээнд тандалтын зорилгоор СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 3 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээ,  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочийн шинжилгээ багтжээ.

Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 49 хүний дотор 1 жирэмсэн эмэгтэй байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн тусгай төрөх тасагт амаржихаар хүлээж байна. Нийт өвчтөний 42 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүнийх хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэв.

Ялалтын баярын парадад оролцоод өнөө өглөө эх орондоо ирсэн 75 алба хаагчийг Багабаян цэргийн амралтад тусгаарласан бөгөөд өнөөдөр сорьц цуглуулж, шинжилгээний хариуг маргааш танилцуулах аж.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?