1549 ИРГЭН 5 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР БАЙРТАЙ БОЛЖЭЭ

2016-05-10  

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууц худалдаж авбал жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахаар болсон.

Энэхүү журам өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл хоёр сарын хугацаанд арилжааны банкууд 1549 иргэнд таван хувийн хүүтэй 73.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны импотекийн зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлсэн байна. Үүнээс гадна 3147 айлд 8 хувийн хүүтэй 210.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?