Дональд Трамп: АНУ-д тархсан халдварын 99 хувь нь аюулгүй

2020-07-06  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч Бямба гаригт /2020.07.04/ буюу Тусгаар тогтнолын баярын өдрөөр цар тахлын талаар нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татжээ.

Тэрбээр Цагаан ордонд болсон ёслолын арга хэмжээний үеэр “Бид Хятадаас гаралтай цар тахалд нэрвэгдээд байна. Гэхдээ бид маш олон ахиц дэвшил гаргаж, цар тахлын эсрэг сайн стратегитай ажиллаж, илүү ихийг суралцсаар байна. Бид галыг хэрхэн унтраах аргад суралцсаар байна. АНУ одоогоор 40 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа ба илэрсэн нийт халдварын тохиолдлын 99 хувь нь аюулгүй байгааг тогтоолоо. Дэлхийн аль ч улсад манай улс шиг илрүүлэг, оношилгоог сайн хийж чадахгүй байгааг харж болно. Хятадын хаалттай байдал дэлхий нийтэд цар тахал дэгдэхэд хүргэсэн. Үүнд Хятад улс бусад 189 улс бүгд хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярьжээ.

Тус улсад одоогийн байдлаар өдөрт 50 мянга орчим халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийтдээ 2,8 сая хүн өвчилж, 130 мянга орчим хүн нас бараад байгаа ч амралтын өдрүүдээр буюу Тусгаар тогтнолын баярыг америкчууд өргөн дэлгэр тэмдэглэж, далайн эргүүд дээр олон зуугаараа бөөгнөрчээ. Уг баяраар олон нийтийг нэг дор цуглуулахгүй байх үүднээс галын наадам зэрэг үзвэр, олныг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан ч ард иргэд ийнхүү үл ойшоон олноороо цугларсан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?