ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН 30 ОРЧИМ ХУВЬ НЬ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖЭЭ

2020-07-07  

Японд коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудын 30 орчим хувь нь сэтгэл гутралд орж байгааг нэгэн судалгаагаар тогтоожээ.

Японы Улаан загалмай нийгэмлэг өнгөрсөн дөрөв, тавдугаар сард буюу халдвар орон даяар тархаж байх үед явуулсан судалгаанд нэгэн эмнэлгийн 850 орчим эмч, сувилагч оролцсон байна. 

Судалгааны дүнгээс үзэхэд, тэдний 27.9 хувь буюу 237 нь сэтгэл гутралд орсон байдалтай байжээ. Уг эмнэлэгт халдвар авсан байж болзошгүй хүмүүс багтсан 218 өвчтөн хэвтэн эмчүүлж байсан бөгөөд зургаадугаар сарын эцсийн байдлаар тэдний 76 нь халдвар авсан нь тогтоогджээ. 

“Вирусний талаар тодорхойгүй зүйл олон байгаа. Эмнэлгийн ажилтнууд өөрөө ч мэдэхгүйгээр халдвар авч, бусад өвчтөн төдийгүй гэр бүлийнхэндээ дамжуулж болзошгүй. Эдгээр хүчин зүйл нь эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйн байдалд нөлөөлсөн байж магадгүй” гэж судалгаанд оролцсон эмч Изүмо Такэхиро мэдээлсэн байна.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?