МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдоно.
Наадамд Дасти Баттон /АНУ/, Жосеф Майкл Гатти /АНУ, одриго Алмаралес /Куба Швед/, Лаша Хозашвили /Гүрж улс/, Наояа Эбэ /Япон улс/, Елена Лобсанова /ОХУ, Канад/, Аяа Канеко /Япон улс/ зэрэг олон улсын балетчид хүрэлцэн ирж оролцох аж.
Түүнчлэн Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балетчид оролцох юм байна. Оролцогчид дэлхийн сонгодог урлагийн алдартай бүтээлийг Монголын тайзнаа тоглоно.
А.САЯН