ТОКИОГООС ИРСЭН 260 ИРГЭНИЙГ ТУСГААРЛАВ

2020-07-22  

Токиогоос 260 иргэнээ татан авч байгаа тусгай нислэгийн онгоц долдугаар сарын 21-ний өдөр 22.00 цагийн орчимд Улаанбаатар хотын "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. 

Тус онгоцоор ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудалд 21 хоног тусгаарласныг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ. 

Дэлхийн 55 улсаас 10 мянга гаруй Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргажээ. УОК-оос долдугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөсөн. Харин наймдугаар сараас тусгай нислэгийг илүү нэмж гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэхийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар чиглэл болгоод байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?