АЛТАНБУЛАГ БООМТООР ОРЖ ИРСЭН АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-07-24  

Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, Монгол Улсад "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол нийт 288 болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

"Уг жолооч нь 39 настай Казахстан улсын иргэн юм. Түүнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Улсын хэмжээнд өчигдөр 709 хүнд шинжилгээ хийснээс 708-д нь вирус илрээгүй. Үүнд энэ сард тусгай нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн давтан шинжилгээний хариу багтаж байгаа" гэлээ.

Мөн коронавирусээр халдварласан 20-24 насны 3 иргэн эдгэрч, өчигдөр ХӨСҮТ-ээс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан 288 тохиолдлоос нийт 217 нь эдгэрлээ. Одоогоор ХӨСҮТ-д 71 хүн эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?