Д.ТРАМПЫН ЗӨВЛӨХ КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАЖЭЭ

2020-07-28  

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайенаас коронавирусийн халдвар илэрсэн тухай Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ.

“Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайены “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарсан. Өвчний шинж тэмдгүүд түүнд хөнгөн хэлбэрээр илэрсэн бөгөөд одоогоор тэрбээр өөрийгөө тусгаарлаж, Цагаан ордноос хол, аюулгүй газраас ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагаа хүндрэл сааталгүй үргэлжилж байна” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар коронавирусээр халдварлах эрсдэлгүй гэдгийг мөн мэдэгдэлд дурдав.

О'Брайен гэр бүлийн арга хэмжээнд оролцсоныхоо дараа коронавирусээр халдварлажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос ажлын байрандаа харагдаагүй хэдий ч ажил үүргээ алсаас гүйцэтгэж байсан аж. 

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, одоогоор коронавирусийн халдвар авсан Д.Трампын хамгийн ойрын зөвлөх нь О'Брайен аж. Д.Трамп түүнийг өнгөрсөн оны 9 дүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө томилсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ВАШИНГТОН. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?