МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ НИЙТ 291 БОЛЛОО

2020-07-29  

ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан- Уул аймгын вирус судлалын лабораторид өнгөрсөн 24 цагт 630 хүний сорьцод шинжилгээ хийснээс тусгаарлалтад байсан хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Тус иргэд нь 50 настай эмэгтэй, 14 настай эмэгтэй аж. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 291 боллоо. Үүнээс 225 нь эдгэрч дараагийн шатны хяналтанд шилжсэн бол эмчилгээнд 66 хүн байна. Биеийн байдал 62 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллийн үеэр тодотгов.

Харин Истанбул-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 10-нд ирсэн 258, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.  Мөн ХӨСҮТ-д тусгаарласан 3, ажиглан тусгаарлах байранд байгаа 60, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолооч, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарласан 8 хүнд коронавирус илрээгүй ажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?