С.Зориг сангаас 13 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн хэсэг залуус хорт хавдрын эсрэг, сайн үйлсийн “iLoveMe” төслийг энэ оны 2-р сарын 4-нд буюу хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
“iLoveMe” төслийн хүрээнд “Ертөнцийн өнгө” богино хэмжээний киног бүтээсэн бөгөөд зохиолыг Б.Буянбат, Б.Буяндэлгэр бичиж, “Ланз фильм” кино студийн найруулагч СТА Б.Тулгаа найруулагчаар ажилласан байна. Уг киноны нээлт өнгөрсөн 4-р сарын 23-нд “Тэнгис” кино театрт болсон. Нээлтэн дээр “iLoveMe” төслийн залуус ХСҮТ-д нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн утлагын аппарат мөн хүүхдийн яаралтай тусламжийн тэргэнцрийг дагалдах тоног хэрэгсэлтэй нь хандивлажээ.
Хорт хавдар мөн түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэхийг харуулсан “Ертөнцийн өнгө” богино хэмжээний кино долоо хоног бүр гарч байгаа юм. Мэдээллийг та бүхэн эндээс үзнэ үү. https://www.facebook.com/iloveme.ylp/?__mref=message_bubble