ДЭЛХИЙ ДАХИНД КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН ХҮНИЙ ТОО 19 САЯ ДАВЖЭЭ

2020-08-07  

Дэлхийн дахинд илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 19 сая давсан тухай олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Дэлхий дахинд халдварын нийт 19257649 тохиолдол бүртгэгдсэн бол 717687 хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан 12357654 хүн эдгэрсэн байна. Халдвар илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 5 сая гаруй тохиолдол нь АНУ-д бүртгэгдсэн бол Бразил 2 сая 917 мянга гаруй тохиолдлоор хоёрдугаарт, Энэтхэг 2 сая гаруй тохиолдол илрүүлснээр гуравдугаарт жагсаж байна.

ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 871894 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Итали улсад халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн хоногт хоёр дахин өсөж, халдвар авсан хүний тоо 402-оор нэмэгдсэнээр нийт халдварласан тохиолдлын тоо 249204-д хүрсэн байна. Италийн хүн амын 2.5 хувь нь буюу 1.5 сая иргэнд нь коронавирусний эсрэг биет илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, үндэсний статистикийн хүрээлэн мэдээлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: Worldometers

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?