ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛАН СУРГАЛТ ЯВУУЛНА

2016-05-12  

Маргааш буюу 5 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагын "Нээлттэй хаалганы өдөр" 09-17 цагийн хооронд Чингисийн талбайд болно. 

Өдөрлөгт Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгж тус тус оролцох ажээ. Эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжлийн онцлогийг харуулсан нохойн үзүүлэх тоглолт, алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулах юм байна.

Түүнчлэн Галт зэвсгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултад хариулж, зөвлөгөө өгч, гарын авлага тараах ажээ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?