"СПУТНИК V" ВАКЦИНЫ ЭХНИЙ БАГЦЫГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖЭЭ

2020-09-08  

 "Спутник V" вакцины эхний багцыг иргэний эргэлтэнд оруулжээ. Вакцины нийлүүлэлтийг ОХУ-ын бүс нутгуудад ойрын хугацаанд хийх төлөвтэй байгаа тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.  

“Коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх "Гам-Ковид-Вак" буюу "Спутник V" вакцины эхний багцын чанарын туршилтыг Росздравнадзор буюу Эрүүл мэндийн салбарын хяналт тавих албаны лабораторид явуулж, иргэний эргэлтэнд оруулсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Иргэний эргэлтэнд оруулна гэдэг нь багш, эмч  нар зэрэг эрсдэлийн бүлэгт хамаарах хүмүүсийг вакцинжуулалтанд хамруулах үйл явцыг вакцины бүртгэлийн дараах эмнэлзүйн туршилттай зэрэг явуулахыг хэлнэ хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михиал Мурашк өмнө нь тайлбарлажээ. "Спутник V" вакциныг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн гарган авсан билээ. 

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?