ИХ БРИТАНИД ЗУРГААГААС ДЭЭШ ХҮН НЭГ ДОР ЦУГЛАХЫГ ХОРИГЛОНО

2020-09-09  

Их Британид коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаагаас дээш хүн нэг дор цуглахыг хориглохоор болжээ. Энэхүү журмыг есдүгээр сарын 14-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын цахим хуудсанд мэдээлжээ.

“Бид вирусний тархалтыг зогсоох ёстой. Тиймээс бид зай барих журмыг илүү хатуу бөгөөд ойлгомжтой болгож, хялбаршуулж байна” гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.

Одоогоор Английн нутаг дэвсгэрт нэг дор 30-аас дээш хүн цуглахыг хориглосон байгаа юм. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд 100 фунт стерлинг, давтан зөрчвөл 3200 хүртэлх фунт стерлингээр торгуулна. Шинэ хязгаарлалтыг дагаж мөрдөөгүй тохиолдолд мөн ийм хэмжээний торгууль ногдуулах төлөвтэй байна. 

Хүн хоорондын зай барих журмыг чангатгах шийдвэрийг коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдсаны дараа гаргажээ. Их Британид халдварын тохиолдлын тоо бараг сарын турш өдөрт мянгаас доош буугаагүй бөгөөд сүүлийн гурван хоногт 2500-3000 шинэ халдвар илэрчээ. Шинэ журам нь албан газрууд, сургуулиудад, мөн оршуулга, хурим, спортын зарим тэмцээнд хамаарахгүй аж. Одоогийн байдлаар Умард Ирланд, Уэльс болон Шотландад Английг бодвол илүү хатуу журам хэрэгжиж байгаа юм.

Их Британи халдварт өвчний байдал аажмаар дордож байгааг тус улсын Засгийн газрын гишүүд болон мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авахгүй байгаа залуучууд өвчний тархалтад нөлөөлж байж магадгүй байна. Гурав, дөрөвдүгээр сард тус улсад “COVID-19” туссан хүмүүсийн дундаж нас 50-60 нас байсан бол одоо 30 нас болжээ.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?