ОХУ-ЫН АЯАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-09-11  

 ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид энэ сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1 816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Халдвартай иргэн ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна. Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажуулжээ.

Ингэснээр манай улсад коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 298 нь эдгэрээд байна. Сувилалд 9 хүн, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавирусийн халдвартай 13 хүн эмчлүүлж байгаагаас 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 нь хүндэвтэр байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?