САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2016-05-14  

Өнөө шөнө төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ : Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна . Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи  хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнө 2-4 градус , өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,  зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?