ЭКЛЕРЭЭС ҮҮССЭН ХОРДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ

2016-05-14  

“Ньюсвийтфүүдс” ХХК-ийн үйлдвэрлэсэн эклерээс хүмүүс хордсон гэх мэдээллийн дагуу НМХГ-ийн Баянзүрх дүүрэг дэх МХХ-ээс томилогдсон ажлын хэсэг 2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хоолны хордлого, халдварыг хянан, цаашид тархахаас сэргийлэх, голомтыг таслан зогсоох түргэн шуурхай арга хэмжээг авч ажиллажээ.

Сүүлийн байдлаар эклерээс хордсон 155 хүн бүртгэгдэж, 97 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Хордлогод найман сартайгаас 74 настай хүмүүс өртжээ. Ихэвчлэн гэр бүлээрээ хордож ирсэн бөгөөд тэд гурван сар ХӨСҮТ-ийн хяналтад байх юм байна. 

Мэргэжлийн хяналтынхан хоолны хордлогын нян илэрсэн 1105 ширхэг буюу 1.648.400 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан, устгажээ. ХӨСҮТ-ийн нян судлалын шинжилгээгээр хоолны хордлогоор өвдсөн хүмүүсийн 74.8, “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын 36.6, эклерийг худалдаалж буй хүнсний дэлгүүрийн ажилчдын 46.1 хувьд хоол хүнсээр дамжин халдварласан сальмонеллёз өвчний үүсгэгч “salmonell enteritidis” гэгч бактери илэрсэн байна. НМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн нян судлалын шинжилгээгээр эклерийн дээжний 34.3 хувьд нянгийн бохирдолт илэрчээ.

Шалгалтаар “Ньюсвийтфүүдс” ХХК нь эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг зөрчил илэрч, тус үйлдвэрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажилладаггүйг тогтоосон байна.

Ажлын хэсгээс эрүүл ахуйн тандалт хяналтын дүнг үндэслэн ”Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 2016.04.21-ний өдөр үйлдвэрлэсэн эклерийн нэг цуврал бүтээгдэхүүн хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдлээс бохирдон, үйлдвэрт 10-12 цаг хадгалснаас нянгийн үржлийг дэмжин улмаар “Salmonell enteritidis”-ээр үүсгэгдэн хоол, хүнсээр дамжсан хоолны хордлого, халдварын дэгдэлт болсон байна гэж дүгнэжээ.

 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?