ЖУН НАНШАНЬ: ЭНЭ ӨВӨЛ БОЛОН ИРЭХ ХАВАР ЦАР ТАХЛЫГ ХЯЗГААРЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

2020-09-28  
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн багийн ахлагч, академич Жун Наншань цар тахлын нөхцөл байдлын талаар ярихдаа “Энэ өвөл болон ирэх хавар коронавирусний цар тахлын дэгдэлт үргэлжилсэн хэвээр байх бөгөөд хэсэгчилсэн дэгдэлт гарч магадгүй учир цар тахлыг хязгаарлах нь хамгийн чухал асуудал болоод байна. Мөн вакцин нь цар тахлыг зогсоох гол үндэс юм” гэжээ. Тэрээр энэ сарын 18-ны өдөр “Жун Гуанцүнь Дэлхийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн форум”-ын үеэр ийнхүү хэлсэн бөгөөд цар тахлын дэгдэлт үүсвэл холбогдох арга хэмжээнүүдийг цаг алдалгүй яаралтай авах ёстойг онцолсон байна. Түүнчлэн Хятад улсын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярих үедээ “халдварын дэгдэлтийг аль болох эрт илрүүлж, хязгаарлалт хийх нь халдвар авагсдын тоог дор хаяж тал хувиар бууруулах боломжтой” гэдгийг дурджээ. Түүний хэлснээр, одоогоор дэлхий даяар нийт 182 вакциныг туршиж байгаа бөгөөд үүнээс 32 нь эмнэлзүйн туршилтын шатанд орсон байна. Үүнээс 9 нь гуравдугаар зэрэглэлийн эмнэлзүйн туршилтын шатанд шилжээд байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?