В.ПУТИН ШИНЭ КОРОНАВИРУСНИЙ ТАРХАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ИРГЭДДЭЭ ХАНДАЖ ҮГ ХЭЛЛЭЭ

2020-09-29  

ОХУ-д коронавирусний эсрэг тэмцэл дуусах болоогүй үргэлжилсэн хэвээр байна, иргэд аюулгүй байдлын арга хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай байгаа бөгөөд сонор сэрэмжээ алдаж болохгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлыг нээж үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр иргэддээ хандан анхаарал болгоомжтой байхыг хүслээ. “Эрхэм хүндэт найз нар минь, эрсдэлүүд хэвээр байна. Үүнийг санаж, өөрийнхөө болон хажуудаа байгаа хүмүүсийнхээ төлөө дээд зэргээр хариуцлагатай байхыг та бүхнээс хүсэж байна" гэж В.Путин нэмж хэлэв.

Оросын удирдагч мөн эмч, мэргэжилтнүүдийн бүх зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэдээсээ хүссэн байна. “Энэ таны аюулгүй байдлыг, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ В.Путин аюултай энэ өвчний талаар хэдэн сарын өмнөхөөс хамаагүй их зүйлийг мэддэг болсныг онцлов. “Бид яаж ажиллахаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулахыг мэднэ. Гэвч одоо коронавирусний халдварын тархалттай тэмцэх бидний нийтлэг хүчин чармайлт хүн бүрээс шалтгаална. Хаврынхтай адил эдийн засгийн хувьд маш эмзэг, иргэдийн хувьд дарамттай өргөн цар хүрээтэй хязгаарлалтын арга хэмжээг дахин авахгүй байхын тулд хүн бүр хичээх хэрэгтэй” гэж ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгджээ.

ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж буй юм. Сүүлийн 24 цагийн байдлаар 8135 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 1 159 573 болсон бол 20385 хүн нас барсан байна.

Эх сурвалж: СОЧИ. /TASS/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?