ДЕЛЬФИНИЙ АМИЙГ ДАЛАЙНД АВАРСАН СОНИН ТОХИОЛДОЛ

2020-10-01  

 Италийн нэрт гүнийн шумбагч Энцо Майорка охин Россанагийн хамт Сиракузын ойролцоо завиараа зугаалж байжээ. Тэд завиа орхин далайд шумбаж байхад нь шумбагч Энцогийн мөрөнд нь ямар нэг зүйл зөөлхөн хүрэх шиг болоход нь охиныгоо юм байх гэж эргэн хартал нэгэн дельфин байв. Тэр ямар нэг зүйл хэлэх, ойлгуулах гэсэн ая зан гаргаж байв. Байдлыг нь харвал зүгээр нэг тоглосон шинжгүй байхыг нь Энцо анзаарсан байна. Дельфин намайг дагаарай гэж хэлэх шиг болж усны гүн рүү шумбав. Энцо ч түүний араас нь далайн гүн рүү шумбажээ. Далайн ёроолд хүрсэн нөгөөх дельфиний дэргэд загасны торонд орооцолдсон бас нэг дельфин хөдөлж чадахгүй хэвтэж байхыг харсан Энцо дээшээ хөвж завин дээрээ үлдсэн охиноосоо хутга аван яаралтай доошиллоо. Учир нь дельфин усны гүнд 10 минутаас илүү байвал живдэг ба заавал дундуур нь усны гадаргууд гарч агаар амьсгалах ёстой байдгийг тэр мэднэ. Аз таарч аврагдсан дельфин усны мандалд хөвж гарч ирлээ. Энэ үед л түүнийг удахгүй төрөх дөхсөн эм дельфин болохыг анзаарчээ. Эр дельфин завийг тойрч талархсанаа илэрхийлээд хосууд цааш хөвж оджээ. - Хүн төрөлхтөн онгон байгалт, амьд амьтнаа хайрлаж, тэдэнтэй ойлголцож сураагүй цагт хэзээ ч өөрийнхөө энэ ертөнцөд ирсэн жинхэнэ үүргээ ухамсарлаж чадахгүй юм байна гэж Энцо хэлснийг Италийн телевиз дамжууллаа.

Э.ЦОГНЭМЭХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Буянтай үйлс бүтээжээ. Баярлаж байна. Амьтныг хайрлаж явах бол том буян юм шүү. 2023-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?