Сансрын уудмаас хүн төрөлхтний илрүүлээд буй хамгийн хачирхалтай 7 обьект
Хүн төрөлхтөн бид сансар огторгуйг хэдэн мянган жилийн турш судалж байгаа. Гэвч эрдэмтдийн шинээр илрүүлж буй нээлтүүд нь орчлон ертөнцийн нууцыг тайлахад дөхүүлэх байтугай бүр ч олон асуулт гаргаж ирэх болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр гайхширмаар зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ.
1. Сансрын нүүр Одоогоос хэдэн жилийн өмнө Ангараг гаригийн гадаргуу дээр хүний нүүртэй адилхан дүрс байсан нь олны анхаарлыг татсан байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь Ангараг дээр амьдрал төдийгүй соёл иргэншил байдгийн нотолгоо гэж байсан юм. Хожим нь эдгээр нь зүгээр л дов толгод болж таарсан байна. 2019 онд Хаббл сансрын дуран авиагаар эрдэмтэд хүний нүүртэй адилхан дүрстэй гариг эрхсийн зургийг авчээ. Энэ нь үнэндээ биднээс 704 гэрлийн жилийн зайд орших Арп-Мадор 2026-424 систем дэх хоёр галактик мөргөлдсөний үр дүнд үүссэн үзэгдэл байсан аж.
2. 3 одыг тойрдог гариг Манай нар шиг олон гаригаар хүрээлэгдсэн од сансар огторгүйд тоймгүй олон бий гэж ихэнх хүмүүс боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ манайх шиг ганцхан нартай аймаг ховор буюу ихэвчлэн хоёр од нийлж байж олон гаригтай болдог аж. Гэхдээ олон нартай аймгийн гаригууд нь хэт өндөр татах хүчнээс болоод яваандаа хэдэн тийш хуваагдаад дуусдаг аж. Тэгвэд 2018 онд эрдэмтэд 3 одтой аймагт байдаг нэгэн гаригийг нээсэн юм. Тодруулбал 1300 гэрлийн жилийн зайд байрлах GW Orionis хэмээх 3 одтой аймагт нэгэн гариг чөлөөтэй оршин тогтнож байсан аж. Тус гариг нь үлэмж том хэмжээтэй учраас хэлбэрээ бүрэн хадгалж чадсан гэж эрдэмтэд үзжээ.
3. Асар хүчтэй салхилдаг гариг 2018 онд эрдэмтэд К2-141 гаригийг нээсэн юм. Энэ бол дэлхийгээс 5.08 дахин том хэмжээтэй гариг бөгөөд одтойгоо маш ойрхон байрладаг тул нэг бүтэн тойрохдоо ердөө 7 цаг зарцуулдаг аж. Тус гаригийн ихэнх масс нь халуун лаваас бүрддэг учраас гэрэл тусдаг талдаа цельсийн нэмэх 3 мянган хэм хүрч халдаг байна. Гэтэл тус гаригийн харанхуй тал нь хасах 200 хэм хүрдэг гэжээ. Тиймээс шөнө болонгуут халуун лав хөлдөж хоноод өдөр болмогц шууд хайлдаг ажээ. Гэхдээ тус гаригийн хамгийн сонирхолтой зүйл бол салхи юм. Температурын хэт зөрүүгээс болж гаригийн гадаргуу дээр агаарын хүчтэй урсгал үүсч, хурд нь цагт 5 мянган километрт хүрдэг байна. Энэ нь дууны хурдаас 4 дахин их гэсэн үг юм.
4. Аюултай усан ертөнц 2009 онд одон орон судлаачид Gliese 1214b хэмээх одтойгоо маш ойрхон оршдог гаригийн нээсэн байна. Тус гариг нь нараа 36 цагийн дотор бүтэн тойрдог. Харин өмнөх гаригаас ялгаатай нь Gliese 1214b-ийн нар нь улаан одой учраас гадаргуун температур нь тийм ч өндөр биш юм. Дээрээс нь гаригийг бүхэлд нь ус бүрхдэг гэдгийг эрдэмтэд нээсэн байна. Дүүрэн устай гэхээр тус гариг нь амьдрал үүсэхэд яг таарсан мэт санагдаж болно. Харамсалтай нь бодит байдал дээр бүх зүйл өөр юм байна. Учир нь Gliese 1214b нь дэлхийгээс зургаа дахин их масстай тул тэр чинэгээрээ илүү татах хүчтэй аж. Дээрээс нь үүнийг дагаад далайн гүн дэх даралт нь маш өндөр байдаг гэнэ. Нэмж дурдахад одтойгоо ойрхон тул түүн дээрх температур 280 хэм хүрдэг байна. Имйм халуун юм бол энэхүү гариг дээр яаж ус үүссэн юм бол гэж та бодож байж магадгүй юм. Энэ нь бол яг үнэндээ ус биш, харин өндөр даралт, өндөр температурт үүсдэг халуун мөс гэж нэрлэгддэг хэт халуун хэм бүхий шингэн юм.