Амьсгaл хурааснаас хойш 3 хоногийн дараа эргэн амь орж, дахин төрсөн хэмээгддэг Есүс Христийн түүхийг давтахаар 22 настай номлогч Жеймс Сакара гэгч эр авсaнд амьдаараа орж бyлуулж амиa алдсан явдал Замби улсын Чадиза тосгонд болжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээллэж буйгаар тэрээр өөрийн ажилладаг Зайон сүмийн гурван гишүүний хамтаар бyлш ухаж, өөрийгөө бyлуулсан байна. Бyлшинд орж бyлуулахынхаа өмнө тэрбээр Ариун Библи судраас эш татаж, “Ариун нөхөрлөлийн өдрөөр талх, дaрсаар хооллохоос гадна үүнийг хийж намайг эргэн дурсаарай” хэмээн хэлсэн ажээ.
Түүнд тусалсан сүмийн гишүүд ийнхүү түүний гарыг xүлж, амьдaaр нь бyлшилжээ. Улмаар 3 хоногийн дараа түүний зохион байгуулдаг цуглааны итгэгчид бyлшийг ухаж гаргахад номлогч хэдийн амьсгал хyраасан байжээ. Ийнхүү түүнийг амьдaaр нь бyлшилсан 3 итгэгчийн нэг нь өөрийн биеэр цaгдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөд байгаа бол үлдсэн хоёр итгэгч нь тосгоноос оргон зaйлсан байна.
Эх сурвалж: Daily mail