ХЯТАДЫН КИНО ОД ЖАО ВЭЙГИЙН ТОГЛОСОН БҮХ КИНО, БИЧЛЭГҮҮДИЙГ УСТГАЖЭЭ

2021-09-02  

Хятадын хамгийн алдартай видео дамжуулах платформ болох Tencent Video болон iQiyi нь Хятадын томоохон кино оддын нэг “Хуанжу Гэг” киноны гол дүрийн жүжигчин Жао Вэйгийн тоглосон бүх кино, олон ангит киног устгасан байна.

Түүний тоглосон кинонуудыг устгах болсон шалтгаан нь тодорхой бус бөгөөд Үндэсний Радио Телевизийн Захиргаанаас (NRTA) энэхүү шийдвэрийг гаргажээ.

Мөн тэрбээр өөрийн бүх бичлэгээ устгуулсныхаа дараа Франц улсыг зорьсон талаар мэдээлэл гарсан боловч Жао Вэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан Бээжин хотод эцэг, эхтэйгээ хамт цагийг өнгөрөөж байгаагаа мэдэгджээ.

Монголын үзэгчид Жао Вэйг Хуанжу Гэгийн дүрээр таних бол барууны үзэгчид түүнийг “Shaolin Soccer” инээдмийн киноны дүрээр мэдэх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?