ДОНАЛЬД ТРАМПЫН ЗӨВЛӨХӨӨС ШИНЭ КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-10-02  

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Хоуп Хиксээс коронавирус илэрсэн тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, Америкийн Ерөнхийлөгчийн хамгийн ойрын туслахуудын нэг болох Хикс мягмар гарагт Кливлендэд болсон мэтгэлцээнд, лхагва гарагт Миннесотад хийсэн уулзалтад Трамптай хамт явжээ. Гэсэн хэдий ч Bloomberg-ийн эх сурвалжуудын тэмдэглэснээр, Цагаан ордны тэргүүнд коронавирусний халдвар авсан шинж тэмдэг алга байна.

Хикст коронавирус оношлогдсон тухай мэдээлэлд Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадд Дир тайлбар өгөхдөө, Цагаан ордон бүх зөвлөмжийг, халдварын тархалтыг зогсооход чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөж байгааг онцлон тэмдэглэжээ.

Цагаан ордонд шинэ коронавирусний халдварын тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн юм. Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кэти Миллер, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен нараас илэрчээ. Кэти Миллер, Роберт О'Брайен нар хоёулаа эдгэрч, ажилдаа эргэж орсон байна.

Зөвлөхөөс нь коронавирус илэрсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинжилгээ өгчээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?