КАКАХСТАНААС ИРСЭН 19 НАСТАЙ ЭМЭГТЭЙГЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

2020-10-05  

Сүүлийн гурав хоногт буюу энэ сарын 2-4-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийтдээ 1 823 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Халдвартай иргэн энэ сарын 4-нд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн, 19  настай эмэгтэй аж.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 314 дэх тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 307 нь эдгэрч, гэрийн ажиглалтад гурав, сувилалд 10 хүн байгаа бол 294 хүний  ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.

ХӨСҮТ-т коронавируст халдвартай долоон хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?