БНХАУ 5 ХОНОГИЙН ДОТОР 9 САЯ ХҮНИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА.

2020-10-13  

 

- БНХАУ Чиндао хотын 9 сая иргэдийг 5 хоногийн дотор Шинэ коронавирусын шинжилгээнд хамруулна гэж мэдэгдэв. Энэ нь гаднаас олон сая иргэд хотод орж ирсэнтэй холбоотой бөгөөд Шинэ коронавирусын тохиолдол дахин илэрсэн тул халдварыг хяналтандаа авах зорилготой аж. БНХАУ нь энэ жилийн 5 сард цар тахлын голомт болох Ухан хотын 11 сая иргэдэд шинжилгээ хийн цар тахлыг хяналтандаа авч байсан туршлагатай Энэ нь цар тахалд өртсөн, одоо хүртэл халдвар авагсдийн тоо нь буурахгүй байгаа дэлхийн бусад орны хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас ангид үйл ажиллагаа болох гэж байгааг BBC агентлаг тодотгов. Чиндао хотын удирдлага Хятадын олон нийтийн сүлжээ болох Вэйбогоор дамжуулан хотод нийт зургаан шинэ тохиолдол илэрсэн бөгөөд бүгд нэг эмнэлгээс бүртгэгдсэн гэж мэдээлэв. Хятадын эрүүл мэндийн газраас энэ даваа гарагт Чиндао хотын бүх иргэдийг 5 хоногийг дотор шинжилнэ гэж мэдэгдэв. Тав хоногт 9 сая хүнийг шинжилгээнд хамруулах ажил бодитой гэж хэлэхэд болно. Учир нь БНХАУ олон сая хүнийг шинжлэн цар тахлыг хяналтандаа авч байсан туршлагатай юм. Одоогоор нийт 114,862 иргэд хэдийн шинжилгээ өгөн сөрөг гарсан. Үүнд эмнэлгийн болон хэвлэлийн ажилчид хүртэл багтаж байгаа юм байна. Чиндао хотын Соёл, Аялал жуулчлалын яамнаас цар тахлын энэ хугацаанд нийт 4.47 сая иргэд аялалаар орж гарсан. Харин хажуу хот болох Жинан хотод 9 сарын 23-с хойш орж ирсэн иргэдийг шилжилгээнд хамруулна гэв. Өнгөрсөн сарын эхээр Чиндао хот хоёр гахайн махны худалдаачнаас шинжилгээ авахад цар тахлын эерэг шинжилгээ гарсан бөгөөд тэд хаанаас хэрхэн халдвар авснаа мэдэхгүй байгаа юм байна. БНХАУ энэхүү цар тахлын үеэр 91.305 хүн халдвар авч 4.746 хүн нас бараад байгаа юм. БНХАУ цар тахлын үеэр Ухан хотод 10 хоногийн дотор 11 сая хүнийг шинжилгээнд хамруулсаан гэж мэдэгдсэн бол ВВС агентлаг БНХАУ-ыг дунджаар 9 сая хүнд шинжилгээ хийсэн гэж мэдэгдэж байв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?