ТУСГААРДАГДАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙ ХӨСҮТ-Д АМАРЖИЖ ХҮҮ ТӨРҮҮЛЖЭЭ

2020-10-15  

Улсын хэмжээнд энэ сарын 12, 13-нд нийт 1352 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирусний халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэд энэ сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй аж. Ингэснээр тус онгоцоор ирсэн дөрвөн хүн халдвартай  болохыг  тогтоожээ.

Харин есдүгээр сарын 9-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн, ОХУ-ын иргэн, 53 настай жолооч эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн 320 тохиолдлоос 311 нь эдгэрч буй юм. Эдгэрсэн хүмүүсээс гэрийн ажиглалтад 4, сувилалд 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавирусний улмаас 9 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Түүнчлэн өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүлсэн байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?