ДЭМБ: КОРОНАВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭНД ОДООГООР ЗӨВХӨН ДЕКСАМЕТАЗОН ҮР ДҮНТЭЙ БАЙНА

2020-10-19  

Коронавирусийн халдвар хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөний эмчилгээнд үр дүнгээ батлан харуулсан эм нь одоогоор зөвхөн дексаметазон байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

“Одоогоор кортикостероид дексаметазон эм “COVID-19” хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөнүүдэд үр дүнгээ харуулсан эмчилгээний цорын арга хэрэгсэл хэвээр байна. Ремдесивир, интерферон хэмээх хоёр эм нь нас баралтын үзүүлэлтийг бууруулахад болон өвчтөний эмнэлэгт байх хугацаанд гойд нөлөө үзүүлэхгүй байгааг судалгааны дүн харуулсан юм” хэмээн тэрбээр хэлэв.

Түүнчлэн тэрбээр ДЭМБ-с явуулсан эмийн үр дүнг шалгах “Solidarity” судалгаанд оролцсон өвчтөнүүд хийгээд судалгааны зардлыг даасан эмнэлгийн байгууллагууд, улс орнуудад талархал илэрхийлжээ. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?