АЛТАНБУЛАГ БООМТООР 70 ИРГЭНИЙГ ТАТАН АВАВ

2020-10-23  

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь хилийн Алтанбулаг боомтын автозамын шалган нэвтрүүлэхээр өнөөдөр 70 орчим иргэнийг татан авав.

Иргэдийг тусгай зориулалтын автобусаар нийслэл Улаанбаатар хотод  авч ирж, “Баянбайгаль” амралтын газарт тусгаарлаж буй талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ ОХУ-ын талтай тохиролцон олноор нь бус цөөн цөөнөөр нь нарийн зохион байгуулалттай оруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулан, ариутгал халдваргүйжүүлэлт хийн асуулга авч байна.

Энд ХХЕГ-ын хилийн ангийн алба хаагчид, МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагч нар, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?