ХАЛДВАРЫН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙСАН СУВИЛАГЧ "СOVID-19"-ӨӨР ХАЛДВАРЛАЖЭЭ

2020-11-06  

Сүүлийн хоёр хоногт буюу энэ сарын 4, 5-нд ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1 068 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүний сорьцод коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэн, 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй, дөрөв дэх тохиолдол нь “COVID-19” халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

“Дөрөв дэх тохиолдлын хувьд коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Тэгвэл тухайн сувилагч ажиллаж байх хугацааны 14 хоног дуусахаас өмнө хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа аван ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тодотгов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 356 болж байна. Үүнээс 314 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д коронавируст халдвартай 42 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 1 нь хүнд, 4 нь хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байгаа аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?