ЕВРОПЫН ОРНУУДАД ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛЫН ТОО ОГЦОМ НЭМЭГДЭЖ БАЙНА

2020-11-06  

Европын орнуудад “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэж байгаатай зэрэгцэн эмнэлэгт болон эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо өссөөр байна. Үүнтэй холбогдуулан энэ долоо хоногт хэд хэдэн оронд хөл хорио тогтоолоо. 

Грек

Грект бямба гаргаас гурван долоо хоногийн хөл хорио тогтооно гэж тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнөөдөр мэдэгджээ. “COVID-19” халдвар авсан хүний тоо, эмнэлэгт болон эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргажээ. Грект сүүлийн таван өдөрт халдварын шинэ тохиолдлын тоо 10 мянгад хүрчээ.

Их Британи 

Англид халдварын тархалтыг хязгаарлахын тулд пүрэв гаргаас хөл хорио тогтоолоо. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Их Британид өнөөдрийн байдлаар 1.1 сая гаруй хүн халдвар авч, 47 мянган хүн нас баржээ. Тус улс нь халдвараар нас барсан тохиолдлоороо дэлхийд тавдугаарт жагсаж байна. 

Польш 

Польшид пүрэв гарагт халдварын 27413 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Польшид өнөөдрийн байдлаар 466679 хүн халдвар авч, 6842 хүн нас баржээ. Тус улсад бямба гаргаас сургууль, аж ахуй нэгжүүдтэй холбоотой хязгаарлалтыг чангатгахаар төлөвлөжээ. 

Герман

Германд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 19990 шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлжээ. Германд цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо өдөрт ийм олноор нэмэгдээгүй юм. Тус улсад даваа гаргаас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, энтертайнмент төв, шөнийн цэнгээний газар, кафе, зоогийн газруудыг хаажээ. 

Чех

Чехэд лхагва гарагт халдварын 15729 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Франц

Францад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо лхагва гаргийн байдлаар 4080-д хүрчээ. Уг үзүүлэлт хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын сүүлээр ийм өндөр хэмжээнд хүрсэн байна. 

ОХУ 

ОХУ-д өдөрт халдварын тохиолдлын тоо анх удаа 19 мянга гаруйгаар нэмэгдлээ. Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо 1693454-т хүрч, 29217 хүн нас баржээ. 

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?