'PFIZER', 'BIONTECH' КОМПАНИУД “COVID-19”-ИЙН ВАКЦИНЫХ НЬ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛСНЫГ МЭДЭГДЭВ

2020-11-10  

Германы Майнц хотын био инженерийн “BioNTech”, Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компаниуд “COVID-19”-ийн вакциных нь гурав дахь шатны эмнэлзүйн туршилт амжилттай болсныг мэдэгдлээ. Бүртгэлийг 11 дүгээр сард хийхээр төлөвлөж байна гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Хэвлэлийн мэдээллээс үзвэл, “BNT162b2” эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд хамрагдсан хүмүүсийн 90 -ээс дээш хувьд нь вакцин үр дүнтэй байгаа нь харагдсан байна.

Дээрх дүгнэлтийг хяналт шалгалтын хараат бус хорооны мэргэжилтнүүдийн 11 дүгээр сарын 8-нд вакцины туршилтын үр дүнд хийсэн эхний завсрын дүн шинжилгээнд үндэслэсэн гэж мэдээлж байна. Тус компаниуд ирэх долоо хоногт Хоол хүнс, эмийн чанарын эрүүл ахуйн хяналтын газарт (FDA) хүсэлт гаргахаар төлөвлөжээ.

"Үр дүнгийн талаарх эхний завсрын дүн шинжилгээгээр “BNT162b2” вакцин “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэхэд 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн" гэж компаниудын мэдэгдэлд дурдсан байна.

“Өнөөдөр бол шинжлэх ухаан болон хүн төрөлхтний хувьд агуу өдөр юм. Бидний гарган авсан коронавирусний вакцины гуравдугаар шатны туршилтын үр дүн нь манай вакцин “COVID-19”-өөс хамгаалах чадвартайг нотлох анхны нотолгоо юм” гэж “Pfizer" компанийн тэргүүн Альберт Бурла мэдэгджээ.

“BNT162b2” вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат долдугаар сарын 27-нд эхэлжээ. Туршилтад 43538 хүн оролцсон байна.

"Одоогийн таамаглал дээр үндэслэн бид 2020 онд дэлхий даяар 50 сая хүртэлх тун вакцин, 2021 онд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна" гэж тус компани цахим хуудсандаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: МОСКВА. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?