БРАЗИЛД ХЯТАДЫН ВАКЦИНЫ ТУРШИЛТЫГ ТҮР ЗОГСООЖЭЭ

2020-11-10  

 Сайн дурын оролцогчдын нэг нь нас барсан нь Хятадын эмийн үйлдвэрийн “Sinovac Biotech” компанийн гарган авсан "Коронавак" вакцины Бразилд явуулж байсан эмнэлзүйн туршилтыг түр зогсоох шалтгаан болсон байж магадгүй гэж тус улсын үндэсний хэмжээний судалгааг удирддаг Бутантан хүрээлэнгийн захирал Димас Ковас “TV  Cultura” телевизээр мэдээлжээ.

“Бид “ноцтой гаж нөлөөний” талаар бус харин нас барсан тохиолдлын талаар “Anvisa” /Эрүүл ахуйн хяналтын үндэсний газар/ -т мэдэгдсэн. Нас барсан энэ тохиолдол нь вакцинтай холбоогүй байсан учир “Anvisa”-гийн шийдвэрт бид зарим талаар гайхаж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар, “Anvisa” эмнэлзүйн туршилтыг үндэслэлгүй зогсоожээ.

“Ноцтой гаж нөлөө” үзүүлсэнтэй холбоотойгоор “Sinovac Biotech” компанийн вакцины эмнэлзүйн туршилтыг түр зогсоож буйгаа Бразилын Эрүүл ахуйн хяналтын газар даваа гаргийн орой мэдэгдсэн байна. Бразил даяар хийсэн "Коронавак" вакцины туршилт 10 дугаар сарын 18-нд дууссан гэж Сан-Паулу мужийн эрх баригчид урьд нь мэдэгджээ. Бутантан хүрээлэнгийн захирлын мэдээлснээр, туршилтын үр дүнд вакцин хийлгэсний дараах бага зэргийн гаж нөлөө судалгаанд оролцогчдын 35 хувьд нь бүртгэгдсэн бол уг вакцин 95 хувьд нь үр дүнгээ үзүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар “Anvisa” коронавирусний дөрвөн вакцины эмнэлзүйн туршилтыг Бразилд явуулахыг зөвшөөрчээ.  “Sinovac Biotech” компанийн вакцинаас гадна, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer” болон “Johnson & Johnson” компанийн эмийн салбар болох “Janssen-Cilag” компанийн вакцины эмнэлзүйн туршилтыг тус улсад явуулж байгаа аж.

Бразилын “Uniao Quimica Farmaceuticalica Nacional” компанитай хамтран Оросын “Sputnik V” коронавирусний вакциныг “Anvisa”-д бүртгүүлэхээр багц баримт бичгийг өгснөө ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан 10 дугаар сарын сүүлчээр мэдэгджээ.

Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?