ОХУ-Д ӨДӨРТ 20977 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2020-11-10  

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 20 977 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 1 817 109-д хүрсэн тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Өмнөх өдөр нь тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон буюу 21 798 тохиолдол илэрсэн билээ. ОХУ-д тийнхүү тав дахь өдрөө дарааллан 20 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Нэг өдөрт эмнэлгээс гарсан  хүний тоо 15 600-аар нэмэгдэж, 1 350 741-д хүрчээ. Эмчлэгдсэн өвчтөнүүүдийн эзлэх хувь 74.3 хувийн түвшинд байгаа аж. Харин нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 368-аар нэмэгдэж, 31 161 болсон бол  нас баралтын түвшин 1.71 хувьд байна. 

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?