УЛААНБААТАР ХОТОД ГУРАВ ХОНОГ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

2020-11-11  

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Тиймээс Улсын онцгой комисс яаралтай хуралдаж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоолоо.

Энэ хугацаанд халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүмүүсийг тогтоох ажлыг хийх аж. Гурав хоногийн хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийг хааж, Улаанбаатар хотоос гарах авто болон төмөр замын хөдөлгөөнийг хаана. Урлаг соёлын үзвэр үйлчилгээ, олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор болов. Харин нийслэл рүү орох хөдөлгөөн одоогоор нээлттэй байна. Мөн нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийх аж.

Иргэдийн зүгээс айж тэвдэлгүй амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гаргахгүй байх, олон нийтийн газарт очихгүй байхыг УОК зөвлөж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?