ДАХИН ХОЁР ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНД КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-11-11  

  Коронавирусийн халдвартай жолоочтой ойр байсан 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээний хариуг ЭМЯ-наас 15.00 цагт танилцууллаа. Уг шинжилгээгээр хоёр хүнээс коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, “Тэд цааш халдвар тараасан эсэхийг судалж байна. Тиймээс түрүүлж мэдээлэл өгөхийн төлөө олныг битгий оволзуулаач гэж гуйж байна. Баталгаатай мэдээг иргэддээ өгнө гэдэг маш чухал. Олон хүний зүтгэлийг талаар болгохгүйн төлөө байж, хамгийн гол нь зөв мэдээлэл түгээхийг хүсэж байна” гэв.

Мөн тэрбээр, “Халдвартай хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байгаа. Хүндэрсэн хүнд хамгийн их анхаарал тавьж байна. Шинээр халдвар илэрсэн улсуудын шинж тэмдэг бүдэг байна. Ийм онцлогтой вирус учраас манай лаборатори эрт үед нь илрүүлж байгаа нь онож байна. Өчигдөр хоёр цагийн дотор ор бэлдэж Энхсаран сувиллаас иргэдийг гурав хувааж шууд байрлуулсан. Энэ бол бидний бэлтгэл ажил, зохион байгуулалт юм” гэдгийг тодотгов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, “Хавьтал болсон хүмүүсийн нэр, гэрийн хаягийг нь мэргэжлийн байгууллагууд тогтоогоод тусгаарлаж эхэлсэн. Хуурамч мэдээлэлд холбогдох байгууллагуудаас хяналт тавина. Хавьтлын хүмүүсийн зургийг олон нийтэд түгээх нь хүний эрхэнд халдаж байгаа хэлбэр юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага энэ сэдвийг түрүүлж мэдээлэхээс илүү хүний эрхийн талаас харж мэргэжлийн байгууллагууд ажлаа хийхэд нь саад учруулахгүй байхыг хүсэж байна. Шинэ мэдээлэл гарангуут иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгнө. Тиймээс УОК, ЭМЯ-наас гараагүй албан бус эх сурвалжийн мэдээллийг түгээхгүй байхыг хүсэж байна” гэлээ.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусий халдварын тохиолдол 384 болж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?