ӨЧИГДӨР ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР 24 ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-11-12  

  Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийтдээ 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, 10 дугаар сарын  22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ, 11 дүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн Тир машины нэг жолооч, 10 дугаар сарын  19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ, хяналтын зорилгоор хийсэн гурав зэрэг нийт 24 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Ингэснээр манай улсад  “COVID-19” халдварын нийт 406 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 нь эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 84 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдлыг үнэлбэл хүнд хоёр, хүндэвтэр 10, хөнгөн оноштой 72  хүн байна.

Ажиглалтад тав, гэрийн ажиглалтад таван хүн байгаа бол 307 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Харин таван хүнийг нутаг буцаасан байна.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Энэ сарын 10-нд батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүн байгаа. Үүний 48 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр хийсэн 48 шинжилгээнээс нэг хүнд коронавирус илэрснээр тээврийн жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол тав болж байна. Хоёрдогч хавьтал буюу 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь, Замын-Үүд, Сэлэнгэ чиглэлд явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт шинжилгээг хийж байна” хэмээн тодотгов.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?