ХОЁР ХҮН УГААРТАЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

2016-05-16  

“CORPORATE” зочид буудалд гарсан галын талаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдээлэл хийлээ. Хан-Уул дүүргийн 15-р хороонд орших “CORPORATE” зочид буудлын өргөтгөлийн долоон давхрын барилгад гал гарлаа гэх дуудлага 13:52 минутад Нийслэлийн удирдлагын шуурхай албанд ирсэн байна. Гал унтраах албаныхныг 14:15 минутад очих үед хоёр хүн угаартсан байсан бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тэдний биеийн байдал тодорхойгүй байна гэв. Тэрээр галыг бүрэн унтарсны дараа юунаас болж гарсныг тогтооно. Одоо ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй гэсэн юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?