“COVID-19”-ТЭЙ ТЭМЦЭЭНД ИРГЭНИЙ ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ ГЭЖ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОГЧИД ҮЗЖЭЭ

2020-11-13  

  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Коронавируст халдвар (Ковид19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, төрөөс авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаарх иргэдийн санаа бодлыг тандах, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор судалгааны санал асуулгыг иргэдийн дунд пүрэв гарагаас эхлэн явуулж байна.

Энэ асуулгыг бөглөхөд ердөө 5 минут зарцуулна. Фэйсбүүк хаягийн талаарх мэдээлэл бүртгэгдэхгүй тул иргэн та асуулт бүрт бодитой, нээлттэй хариулж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байна гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.

Энэхүү санал асуулгын дүнгийн явцыг шууд мэдээлж байна. Өглөөний 10 цагийн байдлаар 2244 хүн санал өгсөн байдлыг танилцуулахад:

Уг санал асуулгын 1 дүгээр асуулт: -Та коронавируст халдвар (Ковид19)-ын цар тахалтай холбоотой мэдээллийг хэрхэн авч байгаа вэ? Өглөөний 10 цагийн байдлаар 2244 хүн санал өгснөөс 40,4 хувь нь олон нийтийн сүлжээнд тавигдсан албан ёсны мэдээллээс, 32,1 хувь телевизүүдийн мэдээллээс, 15,1 хувь нь олон нийтийн сүлжээнд тавигдсан албан бус мэдээллээс гэжээ.

2. -Мэдээллийн чанар, хүртээмжийн байдалд та ямар үнэлэлт өгөх вэ? асуултад хариулсан 2244 саналын 59,9 хувь нь мэдээллийг цаг тухайд нь авч байна. Харин 35,5 хувь нь цаг тухайд нь биш боловч мэдээлэл авч байна.

3. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор авсан арга хэмжээг та хэрхэн үнэлж байна вэ? гэсэн асуултад өгсөн 2241 саналаас 46,9 сайн, 29,8 маш сайн, 17,6 дунд гэж хариулжээ.

4. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ? гэсэн асуултад өгсөн 2239 саналаас 61,7 хувь нь зайлшгүй авч хэрэгжүүлэх шийдвэр гэсэн бол 34,6 хувь нь цаг хугацаагаа олсон оновчтой шийдвэр гэж хариулсан байна.

5. Төрөөс гаргаж байгаа шийдвэрийг иргэд хэр зэрэг дагаж мөрдөж байна гэж та бодож байна вэ? гэсэн асуултад 2238 хүн санал өгснөөс 46,6 хувь нь сайн, 38,6 хувь нь хангалтгүй, 11,7 хувь нь маш сайн

6. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэхэд иргэн таны оролцоо хэр чухал гэж та үзэж байна вэ? гэсэн асуултад 2237 хүн саналаа өгснөөс 85,1 хувь нь маш чухал гэсэн бол 14,5 хувь нь чухал гэж хариулжээ.

7. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын өвчлөл дотоодод илэрч бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор таньд сэтгэлзүйн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? гэсэн асуултад 2244 санал ирснээс 46,5 хувь нь түгшүүртэй, 27 хувь нь хэвийн, 16,7 хувь айдастай, 8,5 хувь сандарсан гэж хариулжээ.

8. Таны бодлоор Монгол Улсад гарсан коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын өвчлөл хэдий хугацаанд үргэлжилнэ гэж үзэж байна вэ? гэсэн асуултад 2241 санал ирснээс 34,8 хувь мэдэхгүй, 27,7 нэг улирал, 20,2 хагас жил, 10,4 жил гэж хариулжээ.

Нийт санал асуулгад оролцогчдын 50,1 хувь нь 25-37, 25,5 хувь нь 38-50 нас, 16,4 хувь 24 хүртэлх насныхан бол санал асуулгад оролцогчдын 87,9 хувь нь Улаанбаатар хотын иргэд байна. Мөн нийт саналаа ирүүлсэн хүмүүсийн 66,5 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?