МОНГОЛ ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД ШИНЭ ХАРИЛЦАА ТОГТООЛОО

2016-05-16  

Монгол Улсын гадаад хэргийн яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулж буй Монгол-Оросын сэтгүүлчдийн хамтарсан форум өнөөдөр анх удаагаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх буриад, Улаан-Үд, Эрхүү зэрэг салбарын сэтгүүлчид Монгол Улсад айлчлан, хамтарсан форум хийх зорилгоор зохион байгуулагдсан юм. 

Хоёр улсын сэтгүүлчид хамтарсан форумыг зохион байгуулж хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын уламжлалт болон өнөөгийн харилцаа хамтын ажиллагааг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, мэдээлэл, нэвтрүүлэг болон сэтгүүлчид харилцан солилцох талаар илтгэл тавин хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэн халуун дотно уур амьсгалтай боллоо.

Уг форумд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монцамэ агентлаг, орос хэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлүүдээс гадна сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид нийт 50 гаруй төлөөлөл оролцсон юм.

ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөлөл айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсайхан болон яамд агентлаг, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал хийх юм.

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?